Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон:Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 2015.11.09-ний өдрийн байдлаар Минжийн гол, Төгрөгийн голын эрэг дагуу 60 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Газрын хэвлийд эрэн хайх: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн Л-ийн эзэмшлийн бичил уурхайд агааргүйдэж 2 хүн унасан тухай дуудлагыг 2015.11.09-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 10 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж уурхайн гүнд /98 метр/ ухаан алдсан иргэн Л /59 настай, эрэгтэй/, Э /37 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт;

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг ашигладаггүй хуучин уурхайд 3 хүн орж агааргүйдэж унасан тухай дуудлагыг 2015.11.09-ний өдрийн 15:10 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж уурхайн гүнд /30 метр/ ухаан алдсан иргэн Г /45 настай, эрэгтэй/-г эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт, иргэн М /45 настай, эрэгтэй/, иргэн Ч /38 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 2 сумын нутагт “Гахайн сонгомол мялзан” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, нийт 3 аймгийн 5 сумын нутагт 5 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай  2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь  2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуй 24 гахайтай 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн нутаг “Хол худаг” гэдэг газар /сумаас зүүн хойш 80 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч орон нутгийн 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.11.09-ний өдрийн 09:38 цагт унтраасан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 20 дугаар гудамжны 1088/б тоотод иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.09-ний өдрийн 17:39 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх” уулын задгайд иргэн С-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.09-ний өдрийн 19:03 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн “Тайжийн гозгор” гэдэг газар иргэн Г-ийн 8х6 метр хэмжээтэй хашаа, хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.09-ний өдрийн 18:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 10 дугаар гудхмжны 4 тоотод иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.09-ний өдрийн 22:45 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

 

scroll to top