БНСУ-аас 244 иргэнээ эх орондоо авчирлаа

89656212_146039886878047_1254369353692872704_o.jpg

  Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өнөөдөр БНСУ-аас эхний ээлжийн 244 иргэнээ эх орондоо авчирлаа.

Эдгээр иргэдийг ХӨСҮТ болон “Энх саран” сувилалд 14 хоног тусгаарлах  бөгөөд ачаа тээшийг ариутган нэгдсэн журмаар олгох юм гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

scroll to top