Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Баруун, төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол, говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 18-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 17,19-нд зарим газраар, 18,20-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга Морьт зусланд иргэн А-гийн 7×7 метрийн хэмжээтэй 2 давхар өвлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 08:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр ангийн 12 алба хаагч, 3 автомашинтай 5 км /15.5 км/ замыг туулан 08:33 цагт очиж 2 цаг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 12:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 12:53 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 14:08 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багт иргэн Н-ийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 15:02 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багт иргэн Г-гийн “Верна аксент” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 17:14 цагт очиж 12 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд иргэн А-гийн 2×2 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 19:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 20:00 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Булаг багт иргэн Ч-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 20:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 500 м замыг туулан 20:20 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг “Сангийн толгойн гүүр” гэдэг газарт иргэн Ч-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 8 км замыг туулан 20:39 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд эзэнгүй 10×12 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 23:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 23:18 цагт очиж 40 минут ажиллаж унтраан СХД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцны хажууд иргэн Э-гийн Соната-5 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 00:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 13 км замыг туулан 00:47 цагт очиж уг автомашин замын хажуу руу унаж бүхээг дотроосоо шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд иргэн Г-гийн 8×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 01:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8.5 км замыг туулан 02:02 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Оргил худалдааны төвийн эсрэг талд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 15:39 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 15:56 цагт очиж 27 минут ажиллаж нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гарган СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороонд хүүхэд угаалгын машинд гацсан байна гэсэн дуудлагыг 03.15-ны өдрийн 20:02 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 20:11 цагт очиж иргэн Б /3 настай, эрэгтэй/-г 16 минут ажиллаж аварч гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлж БГД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарДундговь аймгийн Дэлгэрцогт сумын Баянбулаг багийн “Сүүжийн энгэрийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ малчин Г-гийн “Хьюндай портер” загварын ачааны автомашин, 4 ханатай гэр 03.15-ны өдрийн 15:00 цагийн үед бүрэн шатсан тухай мэдээллийг 19:49 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраас 1 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, 1 автомашинтай гал түймрийн голомтод очиж ажилласан. Уг гал түймэрт иргэн Г-гийн 2 гарын сарвуу бага зэрэг түлэгдсэн.

Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга багийн /сумын төвөөс баруун хойд зүгт 17 км/ “Бага элс” гэдэг газар иргэн Н-ийн хоёр гэр бүрэн шатсан тухай мэдээллийг 03.15-ны өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргыг очиход хоёр гэр, эд хогшлын хамт бүрэн шатсан байсан.

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Эх ус багийн “Таван толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 19 км/ малчин М-ийн 13х4 метрийн хэмжээтэй малын байр, 5 бог мал, 30 метр хашаа, 8 боодол өвс 03.15-ны өдрийн 20:35 цагт шатсан тухай мэдээллийг 20:55 цагт хүлээн авсан. Тус сумын Онцгой комиссын 5 албан хаагч, орон нутгийн 19 хүн, нийт 24 хүн, 8 автомашинтай 19 км зам туулан 21:15 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top