Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод бага зэргийн цас орсон. Архангай, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орж цасан болон шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр:  Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. Өдөртөө 0 градус орчим дулаан байна.

Төлөв байдал: 19-нд нутгийн хойд хэсгээр, 20, 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 19-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Хуучин хорооллын 27 дугаар байрны хойд талд хогийн сав шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 14:33 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 14:36 цагт очиж, 2 минут ажиллаж унтраасан.       

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 16 дугаар гудамжинд иргэн З-ын гарааш, “Мицубиши Пажеро”, “Хаммер Эч-2”,“Хаммер Эч-2”, иргэн Б-ийн “Хаммер Эч-2” загварын суудлын автомашинууд шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 07:54 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км замыг туулан 08:02 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 146 дугаар байрны автомашины зогсоолд эзэмшил тодорхойгүй, улсын бүртгэлгүй, “Хонда Аккорд” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 13:41 цагт хүлээн авсан.  Тус аймгийн  Онцгой байдлын газрын Зам-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 13:45 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 32 дугаар гудамжинл иргэн Ц-ын байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 15:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 15:18 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.    

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Мандал багийн Мандлын 12 дугаар гудамжинд иргэн Н-ийн улсын бүртгэлгүй, “Соната-5” загварын суудлын автомашин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 17:20 цагт очиж, 4 минут ажиллаж унтраасан.          

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн Задгайд “Хандгай нуур” ХХК-ийн хөрөө рамын хашаанд амбаар, 3 м3 банз, 16 м2 хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 20:35 цагт очиж, 33 минут ажиллаж унтраасан.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 2 дугаар гудамжны 13 тоотод 3 м2 хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.17-ны өдрийн 20:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 6 алба хаагч 1 автомашинтай 1.5 км зам туулан 20:59 цагт очиж, 6 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

scroll to top