“Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төсөл” болон “Анунгоо” ХХК хандивын аянд нэгдлээ

GJ1A9680.jpg

  Дэлхий дахинаа эрчимтэй тархаж байгаа шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлж, ард түмний амгалан тайван байдлын төлөө ажиллаж байгаа Улсын онцгой комиссын хамт олонд талархал илэрхийлж, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төсөл”-ийн хамт олноос 3 650 000 төгрөгийг хандивлалаа.

Мөн “Анунгоо” ХХК-аас 7 сая төгрөгийн өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүнийг Улсын онцгой комисст гардуулан өгч, хандивын аянд нэгдээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top