Улсын тэргүүний 18 дугаар сургуулийн багш, ажилчид нэг өдрийн цалингаа хандивлав

90147040_213809246641779_1047241497826557952_n.jpg

Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөл байдлыг даван туулахад эв санаа нэгтэй байж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин, төр засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ уриалан Улсын тэргүүний 18 дугаар сургуулийн хамт олон хандивын аянд нэгдлээ.

Нийслэлийн Хан-уул дүүрэгт байрлах тус сургууль нь нийт 122 багш, ажилтантай бөгөөд нэг  өдрийн цалин болох 3790000 төгрөгийг хандивлаж байгаа аж.

Хандивыг 18 дугаар сургуулийн захирал Х.Чинбат, сургалтын менежер Б.Октябрь, менежер П.Нарантуяа, нийгмийн ажилтан Г.Мөнхжаргал, нярав Ш.Гүнжидмаа нар өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top