Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баян-Өлгий, Дархан-Уул, Завхан, Сэлэнгэ, Увс аймгуудад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд Алтайн нурууны өвөр бэлээр ялимгүй хур тунадас, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар нойтон цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хэсгээр 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 31 дүгээр гудамжны задгайд иргэн О-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 10:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 11:00 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт иргэн Г-гийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 14:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 14:28 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт иргэн Ж-гийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км замыг туулан 18:28 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл 1 дүгээр багийн Гэзэгт гэдэг газар иргэн З-гийн 30х50 хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны 00:26 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 27.5 км замыг туулан 01:27 цагт очиж 1 цаг 58 минут ажиллаж унтраасан.

3. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын Драмын Эрдмийн театрын 1 дүгээр давхарт барилгын өргөтгөлийн ухсан нүхэнд хүн унасан байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 12:22 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4.5 км замыг туулан 12:29 цагт очиж иргэн Э /58 настай, эрэгтэй/ 5.5 метрийн гүнтэй нүхэнд унасан байсныг 38 минут ажиллаж аварч гарган НТТТ-д шилжүүлэн өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Тэнгэр модны захын хойд талд үерийн даланд цогцос байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 14:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 12 км замыг туулан 14:40 цагт очиж 3.5 метрийн өргөнтай, 0.7 метрийн гүнтэй мөсөн дунд нэр, нас тодорхойгүй /35-40 настай, эмэгтэй/ цогцос байсныг 50 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаарУвс аймгийн Бөхмөрөн сумын байшинт багт иргэн Ө-гийн 6 ханатай, бүрэн тавилгатай гэр шатсан тухай мэдээллийг 03.19-ний өдрийн 09:40 цагт хүлээн авч тус аймгийн Бөхмөрөн сумын 15 иргэн, 3 автомашинтай 09:15 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, 1 автомашинтай гал түймрийн голомтод ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top