Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Шалгалт явуулах тухай удирдамжийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Жаргалмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг Уул уурхайн аврах ангид шалгалт хийлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, дүнг Онцгой байдлын ерөнхий газрын даргад танилцууллаа.