Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 22-нд Алтайн өвөр говиор, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 25-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хэсгээр 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанХовд аймгийн Буянт сумын Цагаан-Эрэг багийн “Бөөр хар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 18 км-т, сумын төвөөс зүгт баруун зүгт 28 км-т/ иргэн Ж-гийн жолоодож явсан “Гранбирд” загварын том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 08:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 18 км замыг туулан 08:44 цагт очиж, автомашины хойд талын дугуйны хэсэг шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд граж шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 08:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 08:50 цагт очиж, иргэн Б-гийн 10х11 метрийн хэмжээтэй гражийн ханын хэсэг шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд “Сайн ломбард” ХХК-ийн эзэмшлийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 11:23 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 11:31 цагт очиж, 26х40 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 23:46 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 23:53 цагт очиж, иргэн О-гийн 4 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т, Ө-4603’36’’, У-94004’12’’/ 03.20-ны өдрийн 11:03 цагт 5.8 магнитут, 11:14 цагт 3.6 магнитут, 11:55 цагт 4.5 магнитут, 12:08 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 03.20-ны өдрийн 11:17, 12:37, 12:40, 12:51 цагуудад ООГХ-ээс хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхэнээтэй холбогдож тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдэж, Есөнбулаг, Тонхил суманд 7 байшин, барилгын туслах хийцэд бага хэмжээний цууралтууд үүссэн байна гэж мэдэгдсэн. Газар хөдлөлтийн чичирхийлэл нь Говь-Алтай аймгийн Баян-Уул, Бугат, Есөнбулаг, Тонхил, Төгрөг, Шарга, Хөхморьт сумд болон Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сумын иргэдэд мэдрэгдсэн гэж тус аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Мөнхбаатар, Д.Энхболд нар Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top