Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй.Салхи баруун өмнөөс 7-12 м/с.  Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур 15-17 м/с хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус дулаан, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгаар 15-20 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 6 -11 м/с, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,  25-нд зарим газраар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 24, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 9-14 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  0-5 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус  хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны “Баганаран”-гийн 5 дугаар гудамжинд иргэн Б-ын 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 09:58 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 10:05 цагт  очиж 30 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт” хорооллын  2 дугаар гудамжинд иргэн Б-ийн хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 12:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 12:26 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг “Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК-ийн “Бурхант” дэд станцын хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 12:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км зам туулан 12:39 цагт 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн “Мангирт”-хорооллын  3 дугаар гудамжинд иргэн Г-ын “Марино” загварын суудлын автомашины хаягдал бүхээг шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 14:44 цагт 12 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ийн хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 17:00 цагт очиж 5 минут ажиллаж  унтраасан.

Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 8 дугаар гудамжинд иргэн М-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 48 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км зам туулан 19:11 цагт очиж 16 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэр: Дорнод аймгийн Булган сумын Хулсан шанд багийн “Бууралын-Айраг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 16:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 21 иргэн, 3 автомашин, нийт 33 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж мөн өдрийн 21:00 цагт унтраан тус сумын Засаг дарга Д.Базаргүрд хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 320 га талбай шатсан.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн “Даамайн гүүр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 21 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 3 автомашин, нийт 36 хүн, 4 автомашинтай унтраахаар ажиллаж  мөн өдрийн 19:45 цагт цурманд оруулсан. Уг гал түймэрт 13 га ойн талбай шатсан.

4. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Усны осол /эрэн хайх, аврах/: Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим Сэлэнгэ голын эрэг дээр тоглож байгаад усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 нохой, 1 автомашинтай, тус сумын Засаг даргын орлогч А.Ганбаганаар ахлуулсан 64 иргэн, 17 автомашин, 2 мотоцикл, ар гэрийн 2 хүн, 1 мотоцикл, нийт 69 хүн, 18 автомашин, 3 мотоциклтэй 03.23-ны өдрийн 05:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Бусад: Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Атар гурав” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ачааны автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 2 алба хаагч, 1 автомашинтай 25 км зам туулан 17:16 цагт очиход Улаанбаатар хотоос Дорнод аймгийн Халхгол сумын чиглэлд 3 зорчигчтой зорчиж явсан иргэн Э-ын Исүзү загварын ачааны автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 20 дугаар байранд Иргэн А /3 настай, эмэгтэй/ тоглож байгаад угаалгын машины сэгсрэгчинд ороод гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 19:06 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км зам туулан 19:11 цагт очиж эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн. 

   ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top