Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон:Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 2015.11.09-ний өдрийн байдлаар Минжийн гол, Төгрөгийн голын эрэг дагуу 60 км-т эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Замд үлдсэн ахлах ахлагч У, ар гэрийн 1 хүний хамт 2015.11.09-ний өдрийн 21:00 цагт Цантын даваан дээр /машин байгаа газарт/ ирсэн, үндсэн эрлийн баг Ар Минжээс буцаад Минжийн гол дээр ирэх ёстой, холбоонд орж болохгүй байгаа тухай тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангиас мэдэгдсэн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Цогт суманд /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 2015.11.10-ны өдрийн 16:35:00 цагт У-45038/00//, Ө-96089/00// газар зүйн солбилцолд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс мэдээлсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга С-ээс тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохиролгүй тухай мэдэгдсэн.

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 1 дүүрэг, 5 аймгийн 7 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай  2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь  2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуй 24 гахайтай 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-нд малчин Б-ийн хоттой хонинд чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.  

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 7, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 103 дугаар гудамжны 9 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 13:57 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч,

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Япон авто сэлбэгийн дэлгүүрийн хажууд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 15:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөмийн 12 дугаар гудамжны 4 тоотод хашаа, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 15:03 цаг хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 39 дүгээр гудамжны 15 тоотод хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы 27 дугаар гудамжны 1878 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 17:39 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 3 дугаар гудамжны 48 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны 2 дугаар гудамжны 95 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 20:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Дэлгэрэх дэнж багийн 37 дугаар гудамжны 1-3 тоотод автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 15:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Мангирт багийн Мангиртын бригадын төвд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.10-ны өдрийн 23:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Дархан хаалганы задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.11-ний өдрийн 03:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

scroll to top