2015.07.22 Улаанбаатар хот
Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
2015 оны эхний 5 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2325 удаа гарч, 5,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 28 хүн нас барж, 18 хүн түлэгдэж гэмтэн 401 толгой мал хорогдож, 808 гэр орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 331 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 21,9 хувиар, учирсан хохирлын хэмжээ 1,2 хувиар тус тус өссөн байна.
Нийслэл хотод 1651 удаагийн гал түймэр буюу улсын хэмжээнд гарсан гал түймрийн 71,0 хувь, орон нутагт 674 удаагийн гал түймэр буюу улсын хэмжээнд гарсан гал түймрийн 28,8 хувь нь тус тус гарсан ба нийслэл хотод гарсан гал түймрийн хохирол 2,6 тэрбум төгрөг буюу улсын хэмжээний хохирлын 49 хувь, орон нутагт гарсан гал түймрийн хохирол 2,7 тэрбум төгрөг буюу улсын хэмжээний хохирлын 51 хувийг тус тус эзэлж байна.
Улсын хэмжээнд энэ оны 05 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар 16 аймгийн 88 суманд нийт 158 удаа удаагийн ой, хээрийн түймэр гарч түймрийн улмаас 4.9 сая га талбай шатаж, /урьдчилсан байдлаар/ нийт 19.5 тэрбум төгрөгийн хохирол учираад байна.
Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 2737 албан хаагч, 265 автомашин, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчний анги байгууллагаас 1053 албан хаагч, 60 автомашин, орон нутгаас 8376 иргэн, 945 автомашин тус тус дайчлагдан нийт 12166 хүн, 1270 автомашин техник, хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 10689 байгууллага, аж ахуйн нэгж, 89723 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 61232 зөрчил дутагдал илрүүлэн, 14529 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 3483 заавал биелүүлэх албан шаардлага, 2471 мэдэгдэл, 426 танилцуулга, 447 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 149 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 51,8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 842 удаа, дадлага 674 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2136 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 7,0 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 12,2 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 4,7 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтанд хамрагдсан айл өрхийн тоо 21,1 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 16,9 хувь, арилгуулсан байдал 27,5 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 8,8 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 0,1 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 6,0 хувь, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлсэн байдал 1,5 хувиар тус тус буурсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 398 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 462 удаа орж ажиллав.
Гурав. Гал түймэр унтраасан талаар
Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги 05 дугаар сард гал түймрийн 3631 дуудлага хүлээн авсанаас 2296 удаагийн гал түймэр дээр байлдааны тархалт хийж, 1 тасгийн хүчээр 2194 удаа, 2 тасгийн хүчээр 66 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 48 удаа, үүнээс 1786 гал түймрийг 30 минутанд, 325 гал түймрийг 30-60 минутанд, 190 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 29854.94 тн ус, 1855 л хөөс, 68018.75 литр шатахуун зарцуулж, 621 хүний амь нас, 955 барилга, байшинг авран хамгаалсан байна.