2015.09.25. Улаанбаатар хот
Нэг. Гал түймрийн нөхцөл байдал
2015 оны эхний 9 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 3662 удаа гарч, 8,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 44 хүн нас барж, 31 хүн түлэгдэж гэмтэн 405 толгой мал хорогдож, 1264 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 409 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 19,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26,2 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 8,7 хувиар буурсан байна.
Нийслэл хотод нийт 2622 удаагийн гал түймэр гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1040 удаагийн гал түймэр гарч, 4,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Ой, хээрийн түймэр 16 аймаг, нийслэлийн 71 сум, дүүргийн нутагт 107 удаа гарч, түймрийн улмаас 7 хүн түлэгдэж, 2 хүн нас барж, 28 гэр, 6 автомашин, 7438 толгой мал, нийт 1,5 сая га талбай түймэрт өртөн урьдчилсан байдлаар байгаль экологид 1,4 тэрбум төгрөгийн, эд материалын 10,6 сая төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 52,8 сая төгрөгийн зардал гараад байна.
Түймрийг унтраахад давхардсан тоогоор ОБА-наас 1005 албан хаагч, 116 автомашин, Дотоодын цэрэг, Хилийн цэргийн анги, заставаас 360 албан хаагч, 63 автомашин, Цагдаагийн байгууллагаас 18 албан хаагч, орон нутгаас 3242 хүн, 617 автомашин, 122 мотоцикл, нийт 4625 хүн, 796 автомашин дайчлагдан ажилласан байна.
ОХУ-аас Монгол Улсын хил давж 2 удаа, Монгол Улсаас ОХУ-ын хил давж 1 удаа түймэр орсон.
Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар
Энэ хугацаанд 17916 байгууллага, аж ахуйн нэгж, 140998 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 106739 зөрчил дутагдал илрүүлэн, 26422 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5445 заавал биелүүлэх албан шаардлага, 4367 мэдэгдэл, 505 танилцуулга, 751 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 216 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 83,5 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1361 удаа, дадлага 1105 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 5747 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.
Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 31,2 хувь, гал түймэр гарч болзошгүй ноцтой зөрчил дутагдалтай аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байдал 31,7 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 1,7 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 2,4 хувь, айл өрхийн тоо 20,0 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 20,3 хувь, арилгуулсан байдал 23,2 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 28,8 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 4,3 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 4,6 хувь, дадлага сургууль 1,3 хувиар тус тус буурсан байна.
Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 444 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 692 удаа орж ажиллав.
Гурав. Гал түймэр унтраасан талаар
Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Аврах, гал унтраах 49 анги 2015 оны 09 дүгээр сард гал түймрийн 3666 дуудлага хүлээн авсанаас 2310 удаагийн гал дээр гал түймэр унтраах, авран хамгаалах ажлыг гүйцэтгэсэн байна.
Гал түймэр унтраах үйл ажиллагааг 1 тасгийн хүчээр 2230 удаа, 2 тасгийн хүчээр 9 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 35 удаа, үүнээс 1913 гал түймрийг 30 минутанд, 300 гал түймрийг 30-60 минутанд, 310 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 18812.83 тн ус, 2341 л хөөс, 62688.27 литр шатахуун зарцуулжээ.
Аврах, гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 122, Салааны тархалтын сургууль 1688, өдөр тутмын дасгал сургууль 13234, мэргэжлийн чиглэлээр 61787, албаны чиглэлээр 2556 удаагийн сургалт зохион байгуулж давхардсан тоогоор нийт 256827 хүн хамрагдаж, 1262 гал унтраах шуурхай төлөвлөгөө, 1278 шуурхай картад баяжилт хийн тодотгож хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 3734, сайн 5235, дунд 3913, хорт хий утаанаас хамгаалах албаны дүрмээр онц 3336, сайн 5235, дунд 3913, гал унтраах дүрмээр онц 3899, сайн 5397, дунд 3447 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.
ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР