Гал түймрийн 2015 оны 10 дугаар сарын нөхцөл байдлын мэдээ

2015.10.28.                                                                                                                                          Улаанбаатар хот

   Нэг. Гал түймрийн нөхцөл байдал

2015 оны эхний 10 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 4005 удаа гарч, 10,4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 47 хүн нас барж, 31 хүн түлэгдэж гэмтэн 405 толгой мал хорогдож, 1372 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 419 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 16,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 21,8  хувиар, учирсан хохирлын хэмжээ 7,7 хувиар тус тус өссөн байна.

gal10

Нийслэл хотод нийт 2622 удаагийн гал түймэр гарч, 4,2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1040 удаагийн гал түймэр гарч, 4,1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Улсын хэмжээнд 2015 оны эхний 10 сарын байдлаар 12 аймаг, нийслэлийн 109 сум, дүүргийн нутагт 345 удаа ой, хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 1 хүн нас барж, 9 хүн түлэгдэж, 67 гэр, 22 автомашин, техник, 7910 толгой мал, 3120 боодол өвс нийт 5.8 сая га талбай түймэрт өртөн урьдчилсан байдлаар байгаль экологид 33.5 тэрбум төгрөгийн, эд материалын 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймэр унтраахад 362.5 сая төгрөгийн зардал гараад байна.

Түймрийг унтраахад давхардсан тоогоор ОБА-наас 4770 албан хаагч, 464 автомашин, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги, заставаас 1697 албан хаагч, 111 автомашин, Цагдаагийн байгууллагаас 75 албан хаагч, 5 автомашин, орон нутгаас 13210 иргэн, 413 автомашин, 413 мотоцикл, нийт 19752 хүн, 2066 автомашин, техник дайчлагдан ажилласан байна.

ОХУ-аас МУ-ын хил давж 11 удаа, БНХАУ-аас МУ-ын хил давж 2 удаа нийт 13 удаа хээрийн түймэр орж ирсэн. Монгол Улсаас ОХУ-ын хил давж 2 удаа, МУ-аас БНХАУ-ын улсын хил давж 4 удаа нийт 6 удаа хил давсан хээрийн түймэр гарсан.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

Энэ хугацаанд 19810 байгууллага, аж ахуйн нэгж, 157018 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 120529 зөрчил дутагдал илрүүлэн, 29882 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 6187 заавал биелүүлэх албан шаардлага, 4729 мэдэгдэл, 594 танилцуулга, 852 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 251 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 98,4 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 1536 удаа, дадлага 1215 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 6832 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Гал түймрийн улсын хяналтын ажлын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан байдал 50,6 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн мэдэгдэл 2,0 хувь, ажиллагаа зогсоох тогтоол 32,1 хувиар тус тус өсч, гал түймрийн хяналт шалгалтад хамрагдсан объектын тоо 2,2 хувь, айл өрхийн тоо 21,2 хувь, гал түймэр гарч болзошгүй зөрчлийг илрүүлсэн байдал 21,6 хувь, арилгуулсан байдал 21,3 хувь, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчиж, захиргааны арга хэмжээ авагдсан байдал 24,5 хувь, зөрчил дутагдлыг арилгуулахаар бичсэн заавал биелүүлэх албан шаардлага 5,8 хувь, галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль 1,5 хувь, сургалт 8,8 хувиар тус тус буурсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 780 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 956 удаа орж ажиллав.

Гурав. Сургалт, бэлтгэлийн талаар

Улсын хэмжээнд ажиллаж байгаа Аврах, гал унтраах 49 анги, гал түймрийн  4011 дуудлага хүлээн авсанаас 2520 удаагийн гал түймэр дээр унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 2410 удаа,  2 тасгийн хүчээр 69 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 41 удаа, үүнээс 2054 гал түймрийг 30 минутанд, 328 гал түймрийг 30-60 минутанд, 307 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж,  нийт 19771 тн ус, 2981 л хөөс,  69488.8 литр шатахуун зарцуулжээ.

Гал унтраах ангиудаас Тактикийн сургууль 139, Салааны тархалтын сургууль 1868, өдөр тутмын дасгал сургууль 14707 удаа зохион байгуулж давхардсан тоогоор 283.570 хүн хамрагдаж, 1402 гал унтраах шуурхай төлөвлөгөөнд тодотгол хийж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрмээр онц 4164, сайн 6380, дунд 4046, хорт хий утаанаас хамгаалах талаар дагаж мөрдөх дүрмээр онц 3725, сайн 5884, дунд 4446, гал түймэр унтраах дүрмээр онц 4329, сайн 6090, дунд 4243 гэсэн дүнтэйгээр тус тус шалгагдсан байна.

ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР

scroll to top