1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 6-11 м/с, өдөртөө 0-2 градус дулаан байна.
Төлөв байдал: 29-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 31-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд ихэнх нутгаар, 30,31-нд говь, тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 4-9 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 29-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
2.Гал түймэр:
Төрийн өмчид гарсан: Дорнод аймгийн Баян-Уул сумын Бэрх баг Соёлын төвийн барилгын галлагааны 2х4 метрийн хэмжээтэй өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 17:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 17:38 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.
ААН, байгууллагын өмчид гарсан: Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр багийн “Зуслан” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 8 км-т/ “Эко шинэ мандал” ХХК-ийн 25х30 метрийн хэмжээтэй хашаа, хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 16:48 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Чингэлтэй”-н 10 дугаар гудамжинд иргэн О-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 09:10 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Багануур дүүргийн1 дүгээр хорооны 5 дугаар гудамжинд иргэн А-ын 17х18 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 10:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 10:32 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 11:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 11:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Ажилчин” хорооллын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн хашааны банз шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 14:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 14:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мандал багийн 17 дугаар гудамжинд иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 15:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км зам туулан 15:14 цагт очиж 7 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Хүлэмж” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын хашаанд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 18:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 18:30 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн “Хээтэй” хороололын 2А байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 2.5 км зам туулан 19:34 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 1 дүгээр гудамжинд иргэн Б-ын галлагааны өрөөнд түлшний мод шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 20:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 алба хаагч 1 автомашинтай 1.7км замыг туулан 20:55 цагт очиж 33 минут ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Замтын-Их” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 5 км-т/ Иргэн Ц-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 22:18 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 52 км зам туулан 22:57 цагт очиж 1 цаг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 18 дугаар гудамжинд иргэн Г-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.26-ны өдрийн 23:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км зам туулан 23:10 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн ард-Аюуш”-ийн 17 дугаар гудамжинд иргэн Г-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.27-ны өдрийн 03:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 03:39 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт овог нэр тодорхойгүй /45-50 орчим настай, эмэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.
3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 29 км-т, Ө-46°1′ 12″, У-94° 1′ 48″/ 03.26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 18:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 22 км-т, Ө-47° 30′ 36”, У-97° 10′ 12”/ 03.27-ны өдрийн 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 03:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт Ө-46° 4′ 12” , У-94° 3′ 36″/ 03.27-ны өдрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс мөн өдрийн 05:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онгцой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР