Япон улсад сурч төгссөн “Монголын Ёнэяами төгсөгчдийн холбоо” ТББ болон “Худалдаа аж үйлдвэрийн их сургууль”-ийн багш, ажилчид сэтгэлийн дэм үзүүлж, хандивын аянд нэгдлээ.
“Монголын Ёнэяами төгсөгчдийн холбоо”-оос “NHK” телевизээс эрхлэн гаргасан “Иргэд, олон нийтэд зориулсан шинэ коронавиурст халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлага”-ыг албан ёсны эрхтэйгээр орчуулан, хэвлүүлж, нийт 1000 ширхэг гарын авлагыг 1 000 000 сая төгрөгийн хамт Улсын онцгой комисст гардууллаа.
Харин “Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль””-ийн багш, ажилчид нэг өдрийн цалин болох 4 299 300 мянган төгрөгийг хандивлан, бүхий л талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс болоод үүрэг гүйцэтгэн цаг наргүй ажиллаж байгаа алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.