Төв аймгийн Жаргалант суманд 13 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Тэн хун” ХХК-аас 2000 ширхэг N95 амны хаалтыг өнөөдөр Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
Мөн “Монгол тогоруу трейд” ХХК-аас 3 000 000 төгрөгийг гардуулан өгч, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хандивын аянд нэгдэж, хамтдаа аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриаллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.