Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон:Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат иргэн Б /30 настай, эрэгтэй/ тус аймгийн Эрдэнэ сумын ”Естийн рашааны-Ар хоёр-Юндэн” гэдэг газар ойд самар түүхээр явж байгаад 2015.10.26-ны өдрөөс сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.31-ний өдрийн 01:35 цагт хүлээн авч Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 5 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.05-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 2015.11.11-ний өдрийн байдлаар Минжийн голоос Цандын даваа хүртэл замд эрэн хайх ажилагааг зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Л /27 настай, эрэгтэй/ нь 2015.11.05-ны өдөр 06:00 цагт автомашинаа граждаа хийнэ гэж гараад сураггүй болсон ба тус иргэний автомашиныг 2015.11.11-ний өдрийн 13:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээрээс цагдаагийн ахлагч О эзэнгүй байхыг олсон байна. Дээрх сураггүй болсон иргэнийг нуурруу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг 2015.11.11-ний өдрийн 19:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.11-ний өдрийн 19:53 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:   

Газар хөдлөлт: Дорноговь аймгийн Сайншанд суманд /сумын төвөөс баруун хойд 19 км-т/ 2015.11.11-ний өдрийн 15:26:21 цагт У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-с тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд /сумын төвөөс баруун зүгт 76 км-т/ 2015.11.12-ны өдрийн 07:34:43 цагт У-51058/00//, Ө-98033/00// газар зүйн солбилцолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн.

 Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 2 сумын нутаг, нийслэлийн 1 дүүрэгт “Гахайн сонгомол мялзан” өвчний 3, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 3, 3 аймгийн 3 сумын нутагт “Галзуу” өвчний 3, нийт 1 дүүрэг, 6 аймгийн 8 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Малчин” хорооллын 1 дүгээр гудамжны 7 тоотод иргэн Т-ийн 5 гахай, 2 дугаар гудамжны 5 тоотод иргэн М-ийн 5 гахай халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, сумын хогийн цэгт 12 гахай  2015.10.27-ны өдөр үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.30-ны өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр багийн “Цагаан дэрс” гэдэг газар “Дорнод тоорой” гахайн аж ахуйн /24 гахайтай/ 2015.10.29-ний өдөр 7 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.02-ны хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;    

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь  2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Далтын-Овоо” гэдэг газар 2015.11.07-ны өдөр малчин Д-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн 538 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын задгайд 2015.10.23-ны өдөр иргэн Л-ийн гахайн аж ахуйд /нийт 162 гахайтай/ 11 тоорой тодорхойгүй шалтгаанаар хорогдсон тул 2015.10.26-ны өдөр сэг зэмийг булж устган дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.09-ний өдрийн хариугаар “Гахайн сонгомол мялзан” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн “Хар хадны булан” гэдэг газар 2015.11.08-нд малчин Б-ийн хоттой хонинд чоно дайрсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 184 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Тээл багийн “Ивэг” гэдэг газар 2015.11.06-ны өдөр малчин Г-н 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэй үхсэнийг булж устган, сэг зэмээс дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.11.10-ны өдрийн 265 дугаар хариугаар “Галзуу” өвчин болох нь  тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 9 дүгээр гудамжийн 232 тоотод иргэн Д-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.11-ний өдрийн 11:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамжийн 511 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.11-ний өдрийн 15:01 цагт Гал унтраах, аврах 10 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Жаргалантын 5 дугаар гудамжны 10 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.11-ний өдрийн 21:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top