Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Хөвсгөл аймгуудын нутгаар цас орсон. Булган, Дархан-Уул, Орхон аймгуудын нутгаар шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зарим газар болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 0-2 градус дулаан байна.

Төлөв байдал:  31-нд говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 31-нд говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүсч, зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. 4-р сарын 1-ээс ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 23:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 23:31 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.  

Хувийн өмчид гарсанДархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт иргэн Б-гийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 15:33 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.           

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд иргэн Н-ийн 5 ханатай гэр, “Тоёота Ист” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 18:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 18:54 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын байрны 5 дугаар давхарт хөргөгч шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 22:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 22:11 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт иргэн Д-гийн 4 ханатай гэр, Ц-гийн 5 ханатай гэр, Э-гийн “Соната 5” загварын суудлын автомашин, 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 23:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 23:42 минутад очиж, 40 минут ажиллаж унтраасан. 

3.Ой, хээрийн түймэр:

Хээрийн түймэрСүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 07:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр, унтраах аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбатаар ахлуулсан 12 иргэн, тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Батжаргалаар ахлуулсан 8 ажилтан, тус сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Ганболдоор ахлуулсан 8 иргэн, нийт 40 хүн, 8 автомашинтай 4 цаг 40 минут ажиллаж, хээрийн түймрийг мөн өдрийн 09:15 цагт цурманд оруулж, 11:50 цагт бүрэн унтрааж, тус сумын 2 дугаар багийн малчинд  хүлээлгэн өгсөн.    

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Баянгол багийн “Таран” гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 12 алба хаагч, сумын Байгаль хамгаалагч С.Ганбулганаар ахлуулсан 12 иргэн, орон нутгийн 24 иргэн, нийт 48 хүн, 9 автомашинтай 4 цаг 45 минут ажиллаж, хээрийн түймрийг мөн өдрийн 18:15 цагт цурманд оруулж, 19:25 цагт бүрэн унтрааж, тус сумын 1 дүгээр багийн малчинд хүлээлгэн өгсөн.   

Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн “Өвөр-Өнөрч” гэдэг газарт /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 10 алба хаагч, Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, Дадал сумын Засаг даргын Тамгын газрын 8 ажилтан, тус сумын “Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргаа”-ны 7 ажилтан, Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газрын 10 ажилтан, нийт 51 хүн, 6 автомашинтай 3 цаг 16 минут ажиллаж, хээрийн түймрийг мөн өдрийн 21:50 минутад цурманд оруулж, 23:26 цагт бүрэн унтраасан.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Аврах ажиллагаа: Хэнтий аймгийн Хэрлэн сум, Өлзийт хороололд иргэн М-ийн хүү Б /8 настай, эрэгтэй/ зуухны амны нүхэнд хураагаа хийж авч чадахгүй байна гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 10:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 6 алба хаагч, 1  автомашинтай 1 цаг 20 минут ажиллаж, зуухны амыг тасдагч багаж ашиглаж тасдан Б-гийн гарыг аюулгүй болгож, аав М-д  хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Нарсансүүл багийн “Дархит” гэдэг газарт /аймгийн төвөөс урд зүгт 37 км-т/ Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Зүүнбүрэн сумын чиглэлд иргэн Н-ийн жолоодож явсан “Соната-7” загварын суудлын автомашин Орхон голын мөсөн дээр зорчиж яваад цөмөрсөн гэсэн дуудлагыг 03.29-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай 37 км замыг туулан 15:36 цагт очиж, 1 цаг 29 минут ажиллаж, автомашиныг татаж гарган иргэн С-т хүлээлгэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top