Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч А.Батдорж, Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Т.Цэрэндорж нар гал түймэр унтраах даралтын хоолойг хатаах олон үйлдэлт төхөөрөмжийг зохион бүтээлээ.
Энэхүү төхөөрөмж нь гал түймэр унтраах даралтын 77 миллметрийн хоолойноос доош хэмжээтэй бүх төрлийн норсон хоолойг 15-30 минутанд халуун агаарын урсгал ашиглан бүрэн хатаах зориулалттай юм.
Цаашид тус төхөөрөмжийг аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анги, салбаруудад хийж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.