Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Архангай, Булган, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2-7 градус хүйтэн, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 7-12 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 2-4 градус дулаан байна.

Төлөв байдал: Бүх хугацаанд хур тунадас орохгүй, салхи их төлөв баруун өмнөөс 5-10 м/с. Дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Буур хээр багийн 2 дугаар гудамжинд иргэн О-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.30-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 8  алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан  23:56 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. 

3.Байгаль цаг агаарын аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 74 км-т, Ө-47° 0′ 36”, У-116° 15′ 36” / 03.30-ны өдрийн 12:05 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 12:26 цагт ООГХ-ээс цахим шууудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top