Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 5-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Их Наранд иргэн Н-ийн “Марал хишиг” нэртэй хүнсний дэлгүүр дотор 1 том хөлдөөгч, 3 жижиг хөлдөөгч шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 06:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 06:38 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 3 дугаар гудамжинд иргэн Б-ийн Приус-30 загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 20:34 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Орон сууц багийн 43 дугаар байрны урд иргэн Б-ийн “Хонда инсайт” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.31-ний өдрийн  22:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.3 км замыг туулан 22:24 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ягаан толгой багийн 34 дүгээр гудамжинд иргэн Т-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.01-ний өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 01:34 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top