“Монгол эм импекс концерн” ХХК хандивын аянд нэгдэв

GJ1A0898.jpg

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.

Тухайлбал, “Монгол эм Импекс концерн” ХХК-аас 5 000 000 төгрөгийн өртөг бүхий дархлаа дэмжих бүтээгдэхүүн, шарлагын болон утлагын аппарат, амны хаалтыг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ  ард иргэдээ хамгаалах үүргээ нэртэй биелүүлж байгаа нийт алба хаагчдадаа талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top