Япон улс руу нислэг үйлдэх тусгай үүргийн онгоцоор зорчих иргэдийн анхааралд

2139fd_MPA_PHOTO_2019-12-8691_x974.jpg

 Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Токиогоос  иргэдээ авч ирэх тусгай үүргийн нислэгийн хуваарьт өөрчлөлт орсонтой холбогдуулан УОК-ын Шуурхай штабын орлогч, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

  Улаанбаатараас Токио чиглэлд маргааш буюу 04 дүгээр сарын 02-ны өдрийн 13:05 цагт хөөрч, орон нутгийн цагаар 19:00 цагт газардана. Маргааш нь буюу 04 дүгээр сарын 03-ны өглөө 08:30  цагт Токиогоос нислэг үйлдэж, орон нутгийн цагаар 13:05 цагт Улаанбаатарт ирнэ.

 Тусгай үүргийн  онгоцоор нийт Токиогоос 255 иргэн ирэх юм.  Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явах бөгөөд иргэдийг 20 асуулт бүхий асуумжийг үнэн зөв бөглөж, тавьсан шаардлагыг дагаж мөрдөхийг анхаарууллаа.  Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу нэг хүнийг нэг өрөөнд байрлуулахаар тусгаарлах байруудыг бэлтгэсэн гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Шуурхай мэдээ: Токиогоос Монгол иргэдийг татан авах нислэгт өөрчлөлт орсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна. УОК-ын Шуурхай штабын орлогч, ЭМ-ийн дэд сайд Л.Бямбасүрэн, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийж байна

Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Wednesday, April 1, 2020

scroll to top