Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “И Эс Эм” олон улсын дунд сургуулийн багш, ажилчид 16 сая төгрөгийг, “Гүнд инвестмент” ХХК-ийн ажилчид нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.
Мөн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “НБИК” ХХК-ын зүгээс 5 сая төгрөг, “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-аас 5 сая төгрөгийг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Д.Болдсүрэн 100 000 төгрөгийг гардуулан өгч, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.