Ариутгагч функтыг Онцгой комисст хүлээлгэн өглөө

91627177_2279211592384617_5899169836260392960_n.jpg

  Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжоо ашиглан ариутгагч функтыг хийж гүйцэтгэлээ.

  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэх тус функтыг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгсөн юм.

  Ариутгагч функт нь бүх төрлийн ариутгалыг мананацар үүсгэж болон шүршиж ариутгах зориулалттай  гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top