Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ашиглах “Forland” тусгай зориулалтын автомашинтай боллоо.
Тус автомашин нь БНХАУ-д үйлвэрлэгдсэн, 4 тнн-ын багтаамжтай, ардаа мананцар үүсгэгч тусгай төхөөрөмж, 15-16 метрт цацруулах хошуутай.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2020/04/91446443_1131712257163379_8691677410849980416_o-1-1024x1024-2.jpg)
Ингэснээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэлийг ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах боломж бүрдээд байна гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.