Тусгай үүргийн онгоц газардлаа

GJ1A1262.jpg

 Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 266 хүн ирж байгаа бөгөөд иргэдийг буусны дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Тоёоко Инн, Корпорэйт зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм.

Онцгой байдлын ерөнхий газар дээр байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабт Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тусгай нислэгийг хүлээж авах үйл ажиллагаатай танилцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна

Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Friday, April 3, 2020

scroll to top