Галын аюулгуй байдлын тухай Монгол улсын хуулийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулах тухай Онцгой байдлын ерөнхий газрын даргын 1/2791 дүгээр албан үүрэг, удирдамжийн дагуу хууль сурталчлах өдөрлөгийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10-15 цагийн хооронд аймгийн Хөгжимт драмын театрын өмнөх талбай, Булган сумын төв талбайд тус тус зохион байгууллаа.
Галын аюулгүй байдпын тухай хуулийг сурталчлах өдөрлөг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулж өдөрлөгийн бэлтгэл ажлын хүрээнд Галын аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга танилцуулгыг аймгийн Засаг дарга болон сумдын Засаг дарга нарт хүргүүлж, хуулийг сурталчилж ажиллах чиглэлээр зөвлөмж өгөв.
Галын аюултай бүтээгдэхүүн ашигладаг, худалдан борлуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад Галын аюулгүй байдпын тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар албан үүргийг хүргүүллээ.
Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хот суурин газрын төлөвлөлт, газар олголт, зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах тухай хүсэлтийг хүргүүлж хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Шинэчлэн батлагдсан Галын аюулгүй байдлын тухай хуулиар мэдээлэл бэлтгэж, орон нутгийн Эко, Ховд, Олон ястан, Жаргалан телевизүүдээр өдөрт 3 удаагийн давтамжтайгаар нэвтрүүлж, галын аюулгүй байдлыг хангах талаар иргэдийн эрх, үүргийг сурталчилсан.
Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран “Галын аюулгүй байдлын тухай хууль” гарын авлага номыг 500 ширхэгийг хэвлүүлж, аймгийн Засаг даргын тамгын газар 50, сумдын Засаг даргын Тамгын газар 100, аж ахуй нэгж байгууллагуудад 150 ширхэгийг хүргуүлж, ард иргэдэд 200 ширхэгийг тараалаа.
Өдөрлөгөөр Улсын нөөцийн салбар, Эрэн хайх, аврах анги, Гал унтраах, аврах 48 дугаар анги, Булган сум дахь гал унтраах, аврах 38 дугаар ангиудын товч танилцуулга, үйл ажиллагаа, болзошгүй аюулт үзэгдпийн төрөл тус бүрээр сурталчилгааны самбаруудыг дэлгэн иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Өдөрлөгт оролцсон ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургуулийн сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд Онцгой байдпын газрын гал түймэртэй тэмцэх, аврах ажиллагааны чиглэлийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн зориулалт, хүчин чадпын талаар танилцуулж тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллалаа.
Өдөрлөгийн үеэр байгууллага аж ахуйн нэгжийн болон гэр, орон сууцны галын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар 5 байгууллага, 26 иргэнд зөвөлгөө өгч, 2 байгууллагад дүгнэлт олгосон байна.
Хууль сурталчлах өдөрлөгийн хүрээнд Булган сум дахь Гал унтраах аврах 38 дугаар ангийн албан хаагчид тус сумын 1 өрхийн цахилгааны утас, шугам сүлжээг шинээр засварлаж галын аюулгүй байдлыг нь хангуулжээ.
Өдөрлөгийн үеэр Жаргалант, Булган сумдын иргэдэд галын аюулгүй байдлыг хангах талаар сэрэмжлүүлэг хуудас 1500 ширхэг, гал түймэр гардаг түгээмэл шалтгаанаар зөвлөмж 1200 ширхэгийг тараалаа.
Галын аюулгүй байдлын тухай хууль сурталчлах өдөрлөгт Жаргалант, Булган сумын 2000 гаруй иргэд, хүүхдүүд оролцлоо.
Тус өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн 4 телевиз, 2 сонин, байгууллагын www.kho.gov.mn вэб сайтаар ард иргэдэд сурталчлан ажиллалаа.