medee

 

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс

-БНМАУ-ын СнЗ-ийн 1972 оны 266 дугаар тогтоолоор  Сүхбаатар аймагт Гал команд байгуулахыг НАХЯ-нд зөвшөөрсөнөөр тус аймагт анх гал команд үүссэн түүхтэй. Мөн ондоо  Аймгийн АДХГЗ-ны 51 дүгээр тогтоолоор аймгийн барилга угсралтын конторын автомашины граж, эрчим хүчний үйлдвэрийн 2 айлын орон сууцны модон барилга зэргийг шинээр байгууллагдсан гал командад шилжүүлэн  өгсөнөөр НАХХ-ийн дэргэд Баруун-Урт хотын гал команд нэртэйгээр анх байгуулагдсан.

-1991 оны Засгийн газрын 90-р тогтоолоор Гал түймэртэй тэмцэх алба, Сүхбаатар аймгийн Засаг дарга, ИТХ-ын саналыг үндэслэн ГТТГ-ын даргын тушаалаар 2000 онд Гал түймэртэй тэмцэх хэлтэс болон өргөжсөн бөгөөд   2003 оны 09 дүгээр сарын 01-нд Галын депогийн иж бүрэн цогцолбор барилга байгууламжийг ашиглалтанд хүлээн авсан байна.

-Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор ГТТГ, УИХГ, УНГ-уудыг нэгтгэн Онцгой байдлын алба болгон нэгтгэсэн.

-Монгол улсын Засгийн газрын 2004 оны 51-р тогтоолоор “Гамшгаас хамгаалах штаб”,   Засгийн газрын 2005 оны 48 дугаар тогтоолоор “Онцгой байдлын хэлтэс” гэсэн байгууллагын нэр хаягийг өөрчлөн  хэлтэс, гал унтраах анги, аврах бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулан гамшгаас хамгаалах тухай хууль түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэх гамшгаас хамгаалах арга хэмжээг  орон нутгийн түвшинд зохион байгуулан ард иргэдийг эрүүл аюулгүй орчин нөхцөлд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн байна.

-НАХЯ-ны 1-р орлогч сайдын тушаалаар 1972 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр  тус байгууллагын анхны даргаар  хошууч Нямын Жарантай нь томилогдон ажиллаж байсан бөгөөд   түүхэн 42  жилийн   хугацаа өнгөрч нийт  9 дарга тус байгууллагыг удирдан ажилласан.

Түмэнцогт суман дахь Улсын нөөцийн салбар нь анх  2000 онд зүүн   гурван аймгийг  өвс, тэжээлээр хангах зориулалттайгаар байршлын хувьд дундач газар гэж тооцон Түмэнцогт сумын төвд  гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байсан. Улам өргөжсөөр өнөөдрийн байдлаар 10 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлж ажиллаж байна.zurag zurag

Хариулт үлдээх