ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
Засгийн газрын 2004 оны 02-р сарын 27-ны өдрийн 51-р тогтоолоор тус аймгийн Улсын нөөцийн салбар, Байгалийн гамшгаас аврах салбар, Гал түймэртэй тэмцэх хэлтсийн үйл ажиллагааг нэгггэж Гамшгаас хамгаалах штаб нэртэйгээр Онцгой байдпын газар байгуулагдсан. Онцгой байдлын газар нь байгууллагдсан цагаас хойш обьектын гал түймэр 243 удаа, ой хээрийн түймэр 85 удаа, малын гоц халдварт өвчин 44, бусад 42 удаагийн гамшгийн голомтод 12720 албан хаагч, 1198 автомашин техник багаж хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны Б/438 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу газрын удирдлага Аврах, гал унтраах 32, 49-р анги, Эрэн хайх, аврах салбар, Улсын нөөцийн салбар гэсэн нэгжтэй, 25 офицер, 109 ахлагч, гэрээт ажилтан 5, нийт 138 албан хаагчидтай, офицерийн нөхөн хангалт 81.5%, ахлагчийн нөхөн хангалт 91%, нийт бүрэлдэхүүн 9бг хувийн нөхөн хангалттай үүрэг гүйцэтгэж байна.
Гамшиг осол, гал түймэртэй тэмцэх ажиллагаанд гал унтраах зориулалтын автомашин 5, шуурхай албаны пургон 4, “Ландкруйзер-1, “Ниссан сани”-1, эмнэлгийн зориулалтын “Старикс”-1, нийт 12 автомашин, ой хээрийн түймэр унтраах үлээгч аппарат-18, ус шүршигч РЛО-25, аврах завь-2ш зэрэг техник, багаж зэвсэглэмжтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд машин техникийн бэлэн байдал, нөхөн хангалт 80 хувь, ой хээрийн түймэр унтраах техник, хэрэгсэл 80 хувь, гамшиг, осолтой тэмцэх, аврах, эрэн хайх ажиллагааны техник, багаж хэрэгсэл 60 хувь хангагдаад байна.
Онцгой байдлын газрын удирдлага, Аврах, гал унтраах 32 дугаар анги, Улсын нөөцийн салбар нь Хэрлэн сумын төвд 1-р багийн нутаг дэвсгэрт орших 3 давхар барилгад байрлаж байгаа бөгөөд Эрэн хайх аврах салбарын байрыг 2013 онд барьж ашиглалтанд оруулав.
Тус газраас ОБЕГ-ын “Тэргүүний ажилтан”-аар || “Онц гал сөнөегч” тэмдгээр 6, “ Жуух бичиг”-ээр 18, ОБЕГ-ын нэрэмжит шагналаар 2б| Төрийн дээд одон медалиар 10 албан хаагчид тус тус шагнагдаж, ОБЕГ-ын Хөдөлмёрийн аваргаар 6 албан хаагч шалгарсан ба 2004, 2006, 2009, 2011 онуудад аймгийн “Шилдэг төрийн байгууллагаар”, үйл ажиллагаагаараа ОБЕГ-ын хэмжээнд 2008 онд 3-р байр, 2009 онд тэргүүн байр, 2010 онд дэд байр, 2011, 2012 онуудад тэргүүн байр тус тус эзэлж байсан.