medeeuburhangai

 

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

            Өвөрхангай аймгийн Онцгой байдлын  газар нь гал унтраах 2 ангитай,  Хархорин, Сант, Нарийнтээл суманд улсын нөөцийн салбартай. Хархорин сумын гал унтраах 45 дугаар анги нь  БНМАУ-ын  СнЗ-ийн 1972 оны  148, 157 дугаар тогтоол ,  Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны 1972 оны 101 дүгээр тогтоол гарч НАХЯ-ны сайдын 1972 оны 534 дүгээр тушаалаар Хархорин суманд 2 гэртэй анх байгуулагдсан.  1974 онд сум, сангийн аж ахуйн  авто гражийн нэг хэсгийг НАХЯ-ны үйлчилгээ аж ахуйн газрын хүсэлтээр одоогийн байрлаж байгаа объектод гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 2 ширхэг АЦ-40 130-63А маркийн автоцестернтэйгээр  шилжин орж үйл ажиллагаагаа явуулж  эхэлсэн.

Гал унтраах 12 дугаар анги нь 1975 онд БНМАУ-ын СнЗ-ийн 464 дүгээр тогтоолоор Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод гал команд байгуулахаар  шийдвэрлэсэн байна. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор  анх 1977 оны 09 дүгээр сарын 01-нд гал унтраах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон АЦ-40 130-63А маркийн автоцестерн 2-тойгоор гал команд байгуулагдаж УАА-н ТМС /хуучин нэрээр/-ийн  грашийг түшиглэн уг грашид машинаа байрлуулан харуул ээлжийн бие бүрэлдэхүүн гэрт байрлаж харуулын үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

1991 онд гал унтраах 12. 45 дугаар ангиуд НАХХ-ээс салж бие даан Гал түймэртэй тэмцэх алба болж, галын аюулгүй байдлын тухай хууль, УИХ-ын 1999 оны 5 дугаар сарын   28-ний өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2000 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар захирамжаар Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Монгол улсын Засгийн газрын  2004 оны 02 дугаар сарын 27-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор  Гамшгаас хамгаалах штаб болон аймгийн Цэрэг иргэний хамгаалалтын  штабын иргэний хамгаалалт, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Хархорин, Сант суман дахь Улсын  нөөцийн салбарууд нэгдэн өргөжсөн.

ОБЕГ-ын даргын 2011 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 160 тоот тушаалаар тус хэлтэс нь Онцгой Байдлын Газар  болон өргөжин үйл ажиллагаа явуулж байна.

Онцгой байдлын газар, гал унтраах 12, 45 дугаар анги, Хархорин, Сант суманд улсын нөөцийн салбар, Нарийнтээл суманд  улсын нөөцийн цэгт  нийт 96  албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

zurag 1

Хариулт үлдээх