www.umnugobi.nema.gov.mn
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1975 оны 464 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Гал командын тулгын чулуу анх 1977 оны 07 дугаар сарын 01-нд аймгийн баруун урд хэсэгт аймгийн төвөөс 3 км-ын зайд орших соёлын төвийн барилгыг тохижуулан засварын ажлыг эхлүүлснээр Гал командын үйл ажиллагаа эхэлж, анхны даргаар Ж.Авирмэд ажиллаж байжээ.
-2002 онд аймгийн Гал түймэртэй тэмцэх алба болон өөрчлөгдөж,
-2004 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 51 дүгээр тогтоолын дагуу аймгийн Гамшгаас хамгаалах штаб
-2005 оноос Засгийн газрын 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс
-2015 оны Монгол Улсын Засгийн газрын 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын газар болж өөрчлөгдсөн.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор тус аймгийн Онцгой байдлын газар нь бүсийн төв болж, Цогтцэций суманд Гал унтраах, аврах 44 дүгээр ангийг шинээр байгуулсан.
Тус газар нь офицер, ахлагч, үйлчилгээний ажилтан, гэрээт гэсэн бүрэлдэхүүнтэй, газар, гал унтраах, аврах 21, 44 дүгээр анги, улсын нөөцийн салбар гэсэн бүтэцтэй, гал унтраах үндсэн болон туслах тусгай, шуурхай, аврах албаны зориулалттай автомашинтайгаар Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын, улсын нөөцийн тухай хууль, холбогдох заавар журмыг удирдлага болгон гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.