Орхон аймгийн онцгой байдлын газар
1976 оны 06 дугаар сарын 21-нд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 39 тоот тушаалаар “Гал команд” нэртэйгээр анх байгуулагдан, цаашид хотын дэд бүтэц улам өргөжин тэлсээр:
– 1991 оны 04 дүгээр сарын 21-нд Эрдэнэт хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 77 тоот тогтоолоор Гал түймэртэй тэмцэх алба
– 1993 оны 11 дүгээр сарын 18-нд Эрдэнэт хотын 123 тоот тогтоолоор Гал түймэртэй тэмцэх хэлтэс
– 2004 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн Гамшгаас хамгаалах ерөнхий газрын даргын 109 тоот тушаалаар Гамшгаас хамгаалах штаб
– 2005 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 53 тоот тушаалаар Онцгой байдлын хэлтэс
– 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 282 тоот тушаалаар Онцгой байдлын газар болон өргөтгөгдсөн.
Онцгой байдлын газар:
• Захиргаа удирдлага, хяналтын тасаг, санхүү, мэргэжилтэн, үйлчлэгч -18
• I зэргийн гал унтраах 56 дугаар анги -79
• II зэргийн гэрээт гал унтраах 58 дугаар анги – 58
• III зэргийн гал унтраах 81 дүгээр анги-34
• -Улсын нөөцийн салбар -8
• “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын хяналтын гэрээт байцаагч -1 нийт-198 бүрэлдэхүүнтэйгээр ажил үүргээ гүйцэтгэж байна.
Гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулагдсанаар мөн оны Засгийн газрын 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр “Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Улсын нөөцийн салбар болон ажиллаж байна.