Онцгой байдлын ерөнхий газрын дунд хугацааны стратегийн төлөвлөлт, 2016 оны сургуулийн жилийн шийдвэр, сургалтын хөтөлбөр, цэргийн мэргэжлийн удирдлага болон удирдлах ажилтны манлайлалыг хөгжүүлж, шинэ мэдээ, мэдээлэл хүргэх зорилго бүхий төв, орон нутаг дахь улсын нөөцийн салбарын дарга нарт зориулсан сургалт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар дээр эхэллээ.
Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал оролцож, нийт удирдах ажилтнуудад үүрэг чиглэл өглөө.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Онцгой байдлын албаны хэмжээнд эрхзүйн шинэчлэлтүүд хийгдэж байгааг дурьдаад эрхзүйн шинэчлэлийн хүрээнд гарч буй өөрчлөлтүүдийг хүлээн авч, санал санаачлагатай, ажилдаа эзэн болж ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэлээ.
Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сургалтад ТЕГ, АТГ, Удирдлагын академи, Архивын ерөнхий газраас албаны хүмүүс ирж оролцохоороо онцлог болж байгаа юм.