Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчид хамтран “Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуулийн бэлтгэл уулзалтыг Улаанбаатар хот болон Өмнөговь аймагт 2017 оны 01 дүгээр сарын 23-27-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалт, дадлага сургууль нь манай оронд 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд “Бүс нутгийн түвшний удирдлага, хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдах юм.
“Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуульд өмнөдийн бүсийн зургаан аймгийг хамруулах бөгөөд танхимын сургалт болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах чиглэлээр бодит нөхцөл байдлыг дууриалган үзүүлэх дадлага сургууль хийх хэлбэрээр хоёр үе шаттайгаар явагдана.