Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Дэлхийн Зөн Олон Улсын байгууллага хоорондын харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус төслийн хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар төрийн байгууллагын боловсон хүчинг чадавжуулах , гамшгийн мэдлэг олгох сургалтыг 2016 оны 1 дүгээр сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулан явууллаа.
Тус сургалтанд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, дүүрэг дэх салбар нэгжүүд хамрагдлаа.
Гамшгийн менежментийн багийн гишүүдийг чадавхижуулах сургалтыг нийслэлийн Онцгой байдлын газар , ДЗОУБ хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалт гамшиг , ослоос урьдчилан сэргийлэх арга аргачлалд суралцаж бусдад түгээх “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн зорилгийг танилцуулсан.