“Говийн чоно-2015” дасгал сургуулийн бэлтгэл уулзалт боллоо

9X1A8029“Говийн чоно-2015” гамшгийн бэлэн байдлын дасгал сургуулийг зохион байгуулах орчны эцсийн шинжилгээний уулзалтыг АНУ-ын Номхон далайн арми, Аляскийн үндэсний гвардтай хамтран 2015 оны 01 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгууллаа.

Уулзалтад Монгол Улсын Төрийн захиргааны байгууллага болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, “Говийн чоно-2015” гамшгийн бэлэн байдлын дасгал сургуулийн танхимын дасгал сургууль болон хээрийн дасгал сургуулийн цагийн байдал, зохион байгуулалт, бусад холбогдох асуудлаар хэлэлцлээ.

“Говийн чоно-2015” олон улсын дасгал сургуулийг 2015 оны 03 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус дасгал сургуулийг зохион байгуулах үйл ажиллагааны зохицуулалтын гэрээнд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, АНУ-ын Номхон далайн армийн Цэрэг-иргэний үйл ажиллагааны газрын дарга, хурандаа Уиллиам Р.Флогинг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны атташегийн газрын дарга, хошууч Адам Негри нар гарын үсэг зурлаа.

9X1A80899X1A8099

 

scroll to top